Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
салбар зөвлөлөөс Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Захиргааны алба, Хан-Уул
дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс,
Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвтэй хамтран “Эрх зүйн
сургалт”-ыг 2017 оны 04 сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Эрх
зүйн сургалтын гол зорилго нь Хар тамхи, мансууралтай тэмцэх тухай,
Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулийн
сургалт, сурталчилгаа, мэдээлэл түгээх явдал байв.
Оюутан залуучуудад хийсэн энэхүү сургалтад ХУД-ийн ИТХ-ын дарга,
дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч
М.Батсайхан, ИТХ-ын Ажлын албаны Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн
сурталчилгаа, хяналтын хэлтсийн дарга Т.Алтанцоож, нийслэл, дүүргийн
Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
ХУД-ийн ИТХ-ын дарга,
дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн “Шинэ үеийн залуучууд, Монгол улсын
ирээдүй болсон та бүхэн хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй байж, гарч
болох хор уршгаас өөрсдийгөө хамгаалж чадсанаар аз жаргалтай гэр бүл,
амар тайван нийгмийг бүтээж чадах юм” гэж нээлтийн үеэр онцолж байлаа.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Захиргааны алба, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвтэй хамтран “Эрх зүйн сургалт”-ыг 2017 оны 04 сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Эрх зүйн сургалтын гол зорилго нь Хар тамхи, мансууралтай тэмцэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулийн сургалт, сурталчилгаа, мэдээлэл түгээх явдал байв.
Оюутан залуучуудад хийсэн энэхүү сургалтад ХУД-ийн ИТХ-ын дарга, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч М.Батсайхан, ИТХ-ын Ажлын албаны Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийн дарга Т.Алтанцоож, нийслэл, дүүргийн Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
ХУД-ийн ИТХ-ын дарга, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн “Шинэ үеийн залуучууд, Монгол улсын ирээдүй болсон та бүхэн хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй байж, гарч болох хор уршгаас өөрсдийгөө хамгаалж чадсанаар аз жаргалтай гэр бүл, амар тайван нийгмийг бүтээж чадах юм” гэж нээлтийн үеэр онцолж байлаа.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА