“Байгаль эх ээ хайрлая” Туул голын ай савыг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээ
Хан-Уул дүүрэг 2017 оны 03 сарын 20-ны өдөр "Хоггүй Хан-Уул" нэг сарын
аяныг эхэлүүлсэн билээ. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр ХУД-ийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс,
албадын албан хаагчид болон төр болон хувийн хэвшлийн албан
байгууллагууд “Байгаль эх ээ хайрлая” Туул голын ай савыг цэвэрлэх бүх
нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулав.