Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-өөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөнийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр зохион байгуулсан билээ. Тус зөвлөгөөнд оролцсон салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын дунд Боулингийн тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тэмцээнд нийт 8 баг оролцсон бөгөөд тэргүүн байранд ХУД-ийн Прокурорын газар шалгарсан бол удаах байранд Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн баг тамирчид тус тус шалгарав. Түрүүлсэн баг тамирчдын шагналыг дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ГХУСАЗСЗ-ийн гишүүн, ХУД-ийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батболд нар гардуулан өгсөн юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА