НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа

2017-03-27

   Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Прокурорын газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

     Тус зөвлөгөөний зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах, хуулийг хэрэгжүүлэх явцад гарах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллахад оршиж байна.

     Тус зөвлөгөөнд Нийслэлийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Сандуй, тэргүүтэй ГХУСАЗСЗ-ийн дарга нар, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, Нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай, ХУД-ийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ХУД-ийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батболд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

     “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөнөөр Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд өөр өөрийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Мансууруулах бодис, архидан согтруурахтай тэмцэх” тухай, Онцгой байдлын хэлтэс "Ойн болон объектын гал түймэртэй тэмцэх" тухай асуудлуудыг хөндөж байсан юм.

     Өнөөдрийн зөвлөгөөнд оролцсон байгууллагуудын хийсэн мэдээлэл, гаргасан санал, судалгаа, дүгнэлтийг үндэслэн “Зөвлөмж” гаргасан юм. Энэхүү зөвлөмжийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүргүүлж, дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна хэмээн зөвлөгөөнийг зохион байгуулагчид үзсэн байна.


ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%