НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-03-23

2017 оны 03 сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар Монгол Улсын ЗГ-ын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд сургалт явуулах удирдамжийг баталсан юм. Тус удирдамжийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 10 өдрийн турш сургалт, сурталчилгаа зохион байгуулжээ.

Энэхүү сургалт өнөөдөр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны албан хаагчдын дунд үргэлжиллээ. Сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, ахмад П.Соронзонболд, Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Энхтөр нар удирдан явуулав.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэнэ. Дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй хамтран оролцохыг зөвлөж байна.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс дээрх удирдамжийн дагуу 300 гаруй хүнд аюулаас хамгаалах сургалт, 700 гаруй хүнд сурталчилгаа зохион байгуулсан байна. Улсын хэмжээнд Онцгой байдлын 4000 гаруй албан хаагчид байдаг бөгөөд эдгээрээс 1000 нь нийслэлд алба хашдаг байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд 6 зарлан мэдээлэх дохионы цамхаг байдаг бөгөөд гал унтраах гурван анги үйл ажиллагаагаа явуулдаг юм.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5044
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
271 / 5%