Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн дээд одон медаль гардуулах ёслол өнөөдөр Иргэний танхимын хурлын зааланд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бас-Оргил уншиж танилцуулсан бөгөөд шагналыг ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Г.Батсайхан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Батхуяг нар гардуулан өгөв.
Энэ удаад Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 16, Хөдөлмөрийн хүндэт медиалаар 6, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 1 иргэн тус тус шагнагдсан юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА