Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Цэргийн штабаас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дунд “Боулинг”-ийн тэмцээнийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Боулингийн тэмцээнд Хан-Уул дүүргийн ИТХ, ЗДТГ-аас нийт 8 багийн 32 тамирчид оролцсон бөгөөд өндөр онооны системээр хасагдах журмаар тэмцээн явагдсан юм.
Тэмцээний нэгдсэн дүнгээр Тэргүүн байранд Санхүү, төрийн сангийн хэлтэс, хоёрдугаар байранд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гуравдугаар байранд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Шагналыг Хан-Уул дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга гардуулан өгч, баг тамирчдад Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ.
Түүнчлэн эрэгтэй шилдэг тамирчнаар ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Э.Манлай-Эрдэнэ, эмэгтэй шилдэг тамирчнаар ИТХ-ын Нягтлан бодогч Д.Цэцэгсүрэн нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм.