Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
ээлжит хуралдаан боллоо. Тус хурлаар Хан-Уул дүүргийн харьяат олон хүүхэд
төрүүлж, өсгөн “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдах болзол хангасан эхчүүдийн
тодорхойлолтыг дэмжих асуудал хэлэлцэгдсэн юм.
Дүүргийн ЗДТГ-ын шагнал хариуцсан мэргэжилтэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгийн 17, хоёрдугаар одонгийн 372 хүний материалыг танилцуулж, ИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжилахаар боллоо.