Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб 2017 онд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
Өдөрлөгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Г.Батсайхан, ХУД-ийн Цэргийн штабын дарга Хурандаа А.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.