Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өчигдөр дүүргийн 3, 12 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Иргэдтэй хийх уулзалтад Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд иргэд "Нэхмэлийн шар" байрны дахин төлөвлөлт, ногоон байгууламж, өрхийн эмнэлэгийн хүрэлцээ гэх мэт олон асуултыг тавьж хариулт авч, албаны хүмүүс иргэдийн санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө мэдээлэл өгөв.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА