Манай
улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн
150 гаруй сумд өвөлжилт хүндэрч зудын байдалтай байгаа талаар Нийслэлийн Онцгой
байдлын ерөнхий газраас мэдээллэж байна.
Улсын хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрсэн энэ цагт Хан-Уул дүүргээс “Халуун сэтгэлт-Хан-Уулчууд” аяны хүрээнд зудад нэрвэгдсэн Ховд аймгийн Булган сумын малчдад тусламж үзүүллээ. Ховд аймгийн Булган сумын малчдын амьдрал ахуйд нэмэр болох лаа, чүдэнз, бээлий, малын нэмнээ гэх мэт зүйлийн дээжийг тус нутгаас УИХ-д сонгогдсон гишүүн О.Батнасанд өнөөдөр ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нар гардуулан өгсөн юм.
“Халуун сэтгэлт Хан-Уулчууд” аянд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
болон Засаг Даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, алба, дүүргийн Улаанзагалмайн
хороо, Ерөнхий боловсролын сургуулиуд, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг төр, төрийн бус байгууллагууд нэгдэн малчдад туслах аянг үргэлжлүүлж
байна.
Нийслэлийн
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр өвөлжилт хүндэрсэн аймгаас 100 сум
цагаан зудтай байгаа гэнэ. Түүнчлэн сумдын цасан бүрхүүлийн хэмжээ тал хээр
газарт 25-45 см, уулархаг газарт 55-90 см байгаа аж.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА