Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн
хэлтэст өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэрэгсэл гардуулан өгөв.
Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын
ажиллах нөхцлийг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангах зорилгоор энэхүү цацруулагчтай хаалтыг хүлээлгэн өгсөн юм.
Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга
Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Ч.Базарзаяа, Замын цагдаагийн
хэлтсийн дарга Г.Бямбадорж болон албаны хүмүүс оролцлоо.
ИТХ-ын дарга Б.Цэрэн “Иргэдийнхээ аюулгүй, амгалан тайван байдлын төлөө нойр хоолоо умартан, баяр
ёслолыг үл харгалзан цаг наргүй ажиллаж байдаг цагдаагийн алба хаагчиддаа
иргэдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Сар шинийн баяраар хүлээсэн үүргээ сайн
биелүүлж, ажиллахад энэхүү зүйл тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч
болон тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэд бие биеэ харилцан хүндэтгэж, бага
насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сулруулахгүй байхыг дүүргийнхээ иргэдэд
зөвлөж байна.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА