НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

2017-02-24

XVII жарны "Алтан унжлагат" хэмээх ГАЛ ТАХИА жилийн босгонд төрийн хүндэт одон медалиар шагнагдсан Хан-Уул дүүргийн иргэдэд шагнал гардуулах ёслол дүүргийн “Иргэний танхим”-д боллоо.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тус тус тохиолдуулан Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн одон, медаль гардуулан өгсөн юм.

Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгчид болон хороодын Засаг дарга нар гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар салбартаа тэргүүлсэн Хан-Уул дүүргийн 16 хорооны иргэдээс Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор 9, Алтан гадас одонгоор 56, Хөдөлмөрийн хүндэт медалиар 13, ХААХҮЯ-ны тэргүүн, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус нэг иргэн энгэрээ мялаасан юм.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%