НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХУД-ийн ИТХ-аас мэдэгдэл гаргалаа

2017-02-17

2017 оны 02 сарын 18-ны өдрийн 12:00 цагт ХААИС-ийн “Хатантуул” театрт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ хойшлогдсон болохыг хорооны нийт иргэддээ мэдэгдэж байна.


Учир нь тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад дараагийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Тэргүүлэгч, Засаг даргыг сонгох ажиллагааг зохион байгуулах нь холбогдох хууль, журамтай нийцэхгүй тул Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/15 дугаар тогтоолоор дээрхи хурлыг түтгэлзүүлснийг албан ёсоор мэдэгдэж байна.


ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%