Монгол үндэстний уламжлалт баяр Сар шинийн баярыг угтсан уг арга хэмжээнд ИТХ-аас тэтгэвэрт гарсан 16 ахмад байдгаас 14 ахмад хүрэлцэн ирсэн юм. Хүндэтгэлийн уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлэхдээ “Тэргүүлэгчдийн Ажлын алба хэлтсийн зохион байгуулалттай болсон. Та бүхний хийж ирсэн, хийхийг зорьж байсан тэр бүх санал санаачлагын төлөө бид хамтдаа ажиллах болно. Та бүхэн маань тэтгэвэрт суусан гэж гэртээ суулгүй бидэнд өөрсдийн санал, санаачлагаа уламжилж байгаарай” гэв.
Залуу нас, хүч хөдөлмөрөө дүүргийнхээ хөгжилд зориулсан эдгээр ахмадуудаас ИТХ-ын даргаар ажиллаж байсан И.Лхамсүрэн, Д.Совдоо нар одоо ажиллаж байгаа залуу үедээ сайхан дурсамж ярьж, зөвлөгөөг өгсөн юм. Уулзалтын үеэр Ажилчны районы АДХ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өндөр настан Ч.Цэндмаа гуай хүрэлцэн ирж тухайн үеийн дурсамжаа хуваалцсан юм. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн өндөр настан Ч.Цэндмаа гуайг ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялаав. Ажил хөдөлмөр, амжилт бүтээлээ өнөөдрийн Хан-Уул дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан ахмадууддаа өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэн дурсгалын зураг татууллаа.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА