НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргүүдийн ИТХ-ын дарга нартай санамж бичиг үзэглэлээ

2017-01-31

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй үе үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын хамт Монголын Нутгийн Удирдлагын Холбооны Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан юм. Уг хурлаас гарсан шийдвэрийн дагуу дүүргүүдийн ИТХ-ын дарга нартай хамтран ажиллахаар болсон бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Нутгийн Удирдлагын холбоотой хамтран ажиллах “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол агуулга Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд Нийслэл, дүүрэг, хорооны өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад хууль эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%