НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

167 айлын шинэ орон сууцны оршин суугчид түлхүүрээ гардан авлаа

2017-01-26

Дахин төлөвлөлтөд хамрагдсан 45 айл өнөөдөр дулаан, тохилог орон сууцанд амьдрах боломж нээгдэж орд цагаан өргөөнийхөө түлхүүрийг гардан авлаа. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн гэх тодотголтой байрнууд ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн Улсын мэргэжлийн хяналтын дүгнэлт 2014 онд гарсан байдаг. Уг дүгнэлтийн дагуу тус хорооны Нэхмэлийн 14 дүгээр байрны оршин суугчид “Нутгийн буян групп” ХХК-тай хамтарсан гэрээ байгуулсаны үндсэн дээр орон сууцны барилгын ажлаа эхлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхний ээлжийн 167 айлын 16 давхар орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэн өгчээ. Шинэ байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, “Нутгийн буян групп” ХХК-ийн захирал Б.Бат-Орших болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм. ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлэхдээ “Бидний хэзээний мэдэх “Нэхмэлийн шар” хэмээх байранд миний бие амьдарч байсан. Сайн сайхан олон дурсамж энэ газартай холбоотой байдаг. Өнөөдөр 45 өрх шинэ байранд орж байна. Амьдрахад түгшүүртэй, хэзээ нурах бол гэсэн айдастай оршин сууж байсан эдгээр айлууд маань сар шинийн баярын өмнө ийнхүү шинэ байрандаа орж байгаад баяртай байна” гэсэн юм. “Нутгийн буян групп” ХХК нь иргэдтэй гэрээ байгуулахдаа өмнө нь амьдарч байсан орон сууцны талбайг нь 5 метр квадратаар нэмэгдүүлж, үүнээс илүүгээр тэлэх хүсэлтэй иргэддээ үнийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Тухайлбал Нэхмэлийн шарын 14-р байрны 1210 тоотын оршин суугч Г.Мижидсамбуу гуайнх 100 метр квадрат шинэ байранд орсон юм. ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%