НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүргийн ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнийг батлав

2017-01-25

2017.01.25-ны өдрийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцэн батласан юм. Үүнд: - Тодорхойлолтыг дэмжих тухай асуудлыг ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлстийн Шагнал хариуцсан мэргэжилтэн Ш.Ганганбайгал - Итгэмжлэл олгох тухай асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бас-Оргил - Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг ИТХ-ын дарга, дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Цэрэн нар тус тус танилцуулав. Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Гишүүдээр дүүргийн Засаг даргын орлогч, ерөнхий прокурор, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга, Замын цагдаагийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Боловсролын хэлтсийн дарга, ИТХ-ын Хууль зүй, өргөдөл гомдлын хорооны дарга, ИТХ-ын Ажлын албаны Нягтлан бодогч болон ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч М.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй байхаар батлав. ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%