Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны дэргэдэх Сэргээн засах, сургалт, үйлдвэрлэлийн төв болон “Түгээмэл хөгжил” ТББ-тай хамтарсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
“Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд нөлөөлөх” тухай ойлголт мэдээлэл өгсөн энэхүү сургалтад Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүд болон ИТХ-ын Төлөөлөгчид оролцсон юм.
Үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэнийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд нөлөөлөх зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА