Улаан загалмайн хорооны удирдах зөвлөл хуралдлаа
Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн хурал 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр 15:00 цагт ИТХ-ын даргын албан өрөөнд хуралдлаа.
Өнөөдрийн хурлыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Цэрэн удирдан явуулав.
Хурлаар
- Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
- 2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэх тухай
- 2017 оны ажлын төлөвлөгөө
- Төсөв, бүтэц, орон тоог батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дараагийн хурлаар оруулж ирэхийг УЗХ-ны дарга Д.Ган-Очид даалгаснаар хурал өндөрлөв.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА