Монгол Улсын Үндсэн хуулийн батлагдсаны 25
жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 151 дүгээр зарлигийн дагуу
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амьдран суудаг, Монгол Улсын шинэ Үндсэн
хуулийг батлалцсан депутатуудыг жил бүр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас
хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээнд нийт 20 депутат
хүрэлцэн ирэхээс 12 депутуат хүрэлцэн ирж дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн,
Тэргүүлэгч Ч. Базарзаяа, Э.Бодьцэцэг, Т.Рэгзэдмаа, А.Мөнх-Амгалан, Хурлын
даргын зөвлөх Ц.Эрдэнэ, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Бас-Оргил, ажлын
албаны ажилтнууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА