Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын шилдэг сурагчид “Аз жаргалын бэлэг” Сүлд модны наадмаа хамтдаа тэмдэглэлээ.
Тус сүлд модны наадмын хүндэт зочноор сурлага, урлаг, спортоор хамт олноо манлайласан шилдэг тэргүүний сурагчид болон Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон Соёлын ордоны дарга Б.Минжүүр нар байсан юм.
“Аз жаргалын бэлэг” сүлд модны наадмын зохиолыг Хан-Уул дүүргийн шилдэг сурагчдын нэг болох Р.Энхзаяа бичиж, дүүргийн Соёлын ордны менежер Д.Отгонбаяр найруулсан байна.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА