НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИТХ-ЫН ДАРГА Б.ЦЭРЭН “ИРГЭНИЙ ТАНХИМ”ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ АЖЛЫГ ЭХЭЛҮҮЛЛЭЭ

2016-12-22

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бас-Оргил нар 16 хороодын Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцах ажлыг өнөөдөр эхлүүллээ. Иргэний танхимтай танилцах ажлын салхийг хотоос алслагдсан хэмээгддэг 14 дүгээр хороо буюу бидний мэдэх “Өлзийт” хорооллоос эхлүүлсэн бөгөөд “Шувууны фабрик” буюу 13 хорооны үйл ажиллагаатай танилцсан юм. Үүний дараагаар “Био комбинат” буюу 12 дугаар хорооны Иргэний танхимаар орж, иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд “Нисэх”-т байрлах 9, 10 дугаар хорооны танхимд зочилсон юм. Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцах явцад ИТХ-ын дарга Б.Цэрэн “Иргэдэд төрийн үйлчилгээний мэдээ мэдээллээр хангах, иргэдийн санал, санаачлагыг “Иргэний танхим”-ын ажилтнуудаар дамжуулан хороо, дүүргийн алба, хэлтэст хурдан шуурхай хүртээх ажлыг хангаж ажиллаж байгаа нь сайшаалтай” хэмээн онцлож байсан юм. Хан-Уул дүүрэг нь анхлан иргэдийн оролцоог дэмжин ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 сарын 16-ны өдрийн шийдвэрээр “Иргэний танхим”-ыг байгуулж байсан бөгөөд 2014 он гэхэд 16 хороонд “Иргэний танхим”-тай болж чадсан юм. Дашрамд дуулгахад дүүргийн 16 хороодын “Иргэний танхим”-аар 2011-2016 оны 11 сарын байдлаар нийслэл, хөдөө орон нутгийн 24341 иргэн үйлчлүүлсэн байна. “Иргэний танхим”-ын үйл ажиллагаатай танилцах ажил маргааш төвийн хороодоор үргэлжлэнэ. ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%