НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Богдхан хайрханы хишиг барилдаанд Э.Даш түрүүллээ

2016-12-19

“Богдхан хайрханы хишиг” барилдаан өчигдөр /2016.12.18/ Монгол бөхийн өргөөнд амжилттай болж өндөрлөлөө. Хан-Уул дүүргийн ЗДТГазар, Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулагддаг “Богдхан хайрханы хишиг” барилдааныг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан болон ИТХ-ын Төлөөлөгчид, ЗДТГ-ын харьяа хэлтэс албадын дарга нар үзэж сонирхлоо. Улс, аймгийн алдар цолтой 256 хүчтэн уран, дайчин барилдааныг үзүүлсэн бөгөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын начин Э.Даш түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Улсын начин Э.Даш нь зургаагийн даваанд улсын заан Б.Батмөнхийг, долоогийн даваанд улсын арслан Д.Пүрэвдагвыг, наймын даваанд улсын харцага Ц.Содномдоржийг өвдөг шороодуулсан юм. Богдхан хайрханы хишиг барилдаан нь энэ жил арав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд бөх сонирхогчдын шимтэн хүлээдэг барилдаануудын нэг юм. ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%