НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүрэг 2017 оны төсвөө батлав

2016-12-16

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаан өнөөдөр 09:00 цагт дүүргийн “Иргэний танхим”-д амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааны ирц 60 хувьтай эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан болон ИТХ-ын 24 төлөөлөгч, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар оролцлоо. ИТХ-ын ээлжит II хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны зорилт, Дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөгөөний тухай, Дүүргийн 2016 оны Орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай, Дүүргийн 2017 оны Орон нутгийн төсвийн тухай хэлэлцэн баталсан юм. Түүнчлэн хуралдааны дэгийг баталж, ИТХ-ын дэргэдэх хурлын хороодыг байгуулж, гишүүдийг баталлаа. Хан-Уул дүүргийн 16 хорооноос сонгогдсон ИТХ-ын 35 төлөөлөгчид 2017-2020 онд нийт 6 хороонд хуваагдан ажиллахаар боллоо. ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%