Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
2016 оны арванхоёр дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо.
Өнөөдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийг 2016-2020 онд хөгжүүлэх зорилт, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дүүргийн Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө болон 2016 оны биелэлтийн мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид сонслоо.
Түүнчлэн дүүргийн Төсвийн тухай мэдээллийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа танилцуулсан бол Нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл танилцуулав.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА