ХУД-ийн Онцгой байдал хэлтэс байнгын бэлэн байдалд байдаг
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн өнөөдөр дүүргийн Онцгой байдлын хэлтэс, албадын дарга нартай уулзаж, санал солилцлоо.
Нийслэлийн 9 дүүрэгт гал унтраах 3 ангитай 2 дүүрэг байдаг түүний нэг нь Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс юм. Тус хэлтэс нь 130 гаруй ажилчидтай аврах гал унтраах гурван ангитай үйл ажиллагаагаа явуулж байна.
Онцгой байдлын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах хэрэгжүүлэхэд аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтан иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг хэмээн хэлтсийн дарга Д.Даваасүрэн мэдээлэлдээ онцолсон юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА