НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр НИТХ-ын дарга дүүргүүдийн Иргэдийн Төлөлөгчдийн Хурлын дарга нарт үнэмлэхийг нь гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүсэхийн зэрэгцээ Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнд хандаж “Шинэ сууришлын бүс болсон тус дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт танд болон танай Тэргүүлэгч, Төлөөлөгчдөд итгэлтөгс байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА