НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Иргэний танхим хариуцсан ажилтнуудтай уулзалт хийлээ

2016-11-29

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн хороодын иргэний танхимын ажилтнуудтай өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтаар Иргэний танхимын үйл ажиллагаа 16 хороодод хэрхэн явагддаг, иргэдийн оролцоо ямар байгаа зэрэг мэдээлэл сонсохын зэрэгцээ, цаашид хэрхэн ажиллах талаар харилцан ярилцсан юм.

Хан-Уул дүүргийн "Иргэний танхим" нь 2013 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ нь бусад дүүрэг төдийгүй хөдөө орон нутагт жишиг болж танигдсан юм. Тийм ч учраас туршлага судлахаар олон аймаг, сум, дүүргийн төлөөлөл Хан-Уул дүүргийн байнгын ажиллагаатай танхимтай танилцахаар ирдэг юм. 16 хороо тус бүрт Иргэний танхим хариуцсан ажилтанг ажиллуулснаар  иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, иргэдийн бүлэг өөрсдийн амьдралд тулгамдсан асуудлыг нэгдэж шийдвэрлэх, төрийн ажлыг иргэдэд сурталчилах ажлыг Иргэний танхимаар дамжуулан тайлбарлан таниулах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон боломжийг нэгэн зэрэг нээж өгсөн юм.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5044
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
271 / 5%