"Улс төрийн
хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг тохиолдуулан Хан-Уул
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар
комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 255 иргэнд хүндэтгэл үзүүлэн 7.9 сая төгрөгийн мөнгөн тусламжийг олголоо.
Манай улс "Улс төрийн
хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр"-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны
өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зохион байгуулаад 21 жил
болж байгаа юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар
комисст 2016 онд шүүхийн шийдвэрээр 3 иргэнд тус бүр 1 сая
төгрөг олгоод байна.
“Соёлын
ордон”-д зохион байгуулагдсан "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг арга хэмжээ “Дээд бодь”-ийн лам нар ном хурж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн
эмч нар эмнэлэгийн үзлэг хийж үйлчиллээ.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА