2016 оны Орон нутгийн ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 19-ны өдөр болно. Уг сонгуульд Хан-Уул дүүрэг 16 тойрогт 35 мандаттай оролцох бөгөөд улс төрийн 6 нам оролцох болсон тухай дүүргийн Сонгуулийн хороон дарга Ж.Ичинноров, Нарийн бичгийн дарга Ч.Отгонжаргал нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Нам оролцох аж.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА