Төсөв Санхүү эдийн засгийн хороо
ТСЭЗХ-ны хурал 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 10:00 цагт ИТХ-ын хуралдааны танхимд болов.
Хурлыг ТСЭЗХ-ны дарга Г.Энхбилэг, нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар удирдаж, гишүүн, Д.Батбилэг, Ц.Мөнхсүх, Л.Хадбаатар, Д.Ган-Оч, Б.Лхагважав нар оролцов. Хурал 77,7%-ийн ирцтэй байв.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Дүүргийн 2015 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тухай
2. Дүүргийн 2016 оны орон нутгийн тодотгосон төсвийн төслийн тухай
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
Хорооны гишүүдийн саналыг үндэслэн хурлаас дараах санал, шийдвэрийг гаргав. Үүнд:
.
1. Дүүргийн 2015 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн төслийг дэмжин ИТХ-ын Ээлжит XIV хуралдаанд оруулах
2. Дүүргийн 2016 оны орон нутгийн тодотгосон төсвийн төсөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр тэвчиж болохуйц зардал болон хойшлуулж болох хөрөнгө оруулалтын зардлаас 50-80 сая төгрөгийг гарган шинээр ашиглалтад орох сургууль цэцэрлэгийн зардал болон нэн шаардлагатай бусад зардалд шилжүүлж, ИТХ-ын Ээлжит XIV хуралдаанд санал оруулахыг дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаад үүрэг өглөө.