Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын
хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын
Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын аж үйлдвэр, соёл, урлаг, боловсрол,
эрүүл мэнд, барилга, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон
жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар
шагнав.
Шагнал
гардуулах ёслолын өмнө Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Д.Батбилэг хэлсэн үгэндээ: "Их
баяр цэнгэл үндэсний их баяр наадмын өмнө салбар салбарын төлөөлөл болсон
Хан-Уул дүүргийн иргэд та бүхэн маань төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа.
Бусдын сайн сайхны төлөө хамтдаа баг болж ажиллаж чадсан болохоор Та энэ цаг
мөчид хамтдаа зогсож байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Шагнал хүртсэн
дүүргийнхээ иргэддээ, Та бүхний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин
сэтгэлийн баяр хүргэе" хэмээсэн юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА