Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Ахмадын хөгжлийн төвүүд болон хороодын Ахмадын зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай тавилга, техник хэрэгсэл хүлээлгэн өгөх үйл ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 11:00 цагт дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.
Ахмад настан болон иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүүлэх, нийгмийн амьдралд оролцох идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 16 хороонд ширээ, сандал, дуу өсгөгч, цэвэр усны аппарат, хаш чулуун ор, шатар, даам, дартс зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж гардуулан өглөө.
Дээрх тавилга, хэрэгслийг хүлээлгэн өгснөөр Ахмадын хөгжлийн төв болон хороодын Ахмадын зөвлөлийн үйл ажиллагаа сайжирч, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн идэвх
оролцоо,
хөгжил,
хамгааллын
үйл
ажиллагаа
дээшлэх
боломж
бүрдэж
байгаа
юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА