“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалъя”
зөвлөгөөн 2016 оны 06 сарын 07-ны өдөр
Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдав.
Зөвлөгөөнд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн
хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр, ИТХ-ын
Төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Ё.Цацралтуяа, ЗДТГ-ын Нийгмийн
хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон 16 хорооны 160 гаруй хөгжлийн бэрхшээлтэй
иргэд оролцлоо.
Хан-Уул дүүргийн ИТХ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих
зорилгоор 2015 онд "Хамтдаа
хөгжье" хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн
хүрээнд болон бусад төр, төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй төсөл
хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтран
ажиллахаа энэ үеэр ИТХ-ын дарга Д.Батбилэг онцлож байлаа.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА