Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 05 дугаар
сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагад
шалгалт хийлээ.
2016 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд хийгдсэн тус
шалгалтыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төрийн бус байгууллага
хариуцсан мэргэжилтэн, Эрх зүйн мэргэжилтэн, Иргэний харьяат шилжилт
хөдөлгөөний ерөнхий газрын хяналтын улсын байцаагч, Цагдаагийн 1, 2 дугаар
хэлтсийн Эрүүгийн төлөөлөгч, дүүргийн Татварын албаны улсын байцаагч нарын
бүрэлдэхүүнтэй хийсэн юм.
Шалгалтанд нийт 36 байгууллга хамрагдсан бөгөөд үүнээс
үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 17, төвийн зөвшөөрөлтэй 5, зөвшөөрөл авах
хүсэлтээ Нийслэлийн ИТХ-д илгээсэн 1, зөвшөөрлийн хугацаа дууссан 1, огт
зөвшөөрөлгүй 12 байгууллага илэрсэн байна.
ИТХ-ын даргын А/41 захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгт танилцуулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА