“Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба
гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин
өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан
байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан
хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг
уриалсан тул Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Ажлын албаны албан хаагчид мод тарих ажилд идэвхтэй оролцлоо.
ХУД-ийн 10 дугаар хороонд шинээр үүдээ нээсэн 230 дугаар цэцэрлэгийн гадна талбайд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр цэцэрлэгжүүлэлт хийлээ. 230 дугаар цэцэрлэг нь нийт 150 ортойгоор дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалт буюу 1.2 тэрбум төгрөгөөр “Баярс констракшн ХХК” барьж ашиглалтад оруулан хүлээлгэж өгч байсан юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА