НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүрэг дүрэмтэй байх уу

2016-05-13

Хан-Уул дүүрэг иргэдийнхээ хүсэл зорилгод нийцүүлэн өөрсдийн гэсэн  дүрмээ боловсруулж байна. Шууд ардчилалын үзэл баримтлалыг Монгол Улсын ерөнхийлөгч санаачилсан. Үүгээр бол “иргэн”, “төр” гэсэн хоёр туйл байх учиргүй бөгөөд төр нь иргэний өмнөөс шийдвэр гаргах нь өрөөсгөл бөгөөд хэвшмэл буруу ойлголт юм.

Хан-Уул дүүрэг 16 хорооны 130 гаруй мянган иргэнтэй. Иргэн бүрт хамааралтай байх энэхүү дүрмийг боловсруулахаар мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дор иргэдийнхээ саналд тулгуурлан боловсруулж байна. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-тай хамтран иргэдийн саналд тулгуурлан “дүрэм” боловсруулах ажлын хоёрдугаар шатыг эхлүүллээ.

Өнгөрсөн 2015 онд “Хан-Уул дүүрэг дүрэмтэй байх уу” хэлэлцүүлгийн нэгдүгээр шат 10 хорооны иргэдийн дунд зохион байгуулагдсан бөгөөд  одоо үлдсэн хороодын иргэд “Дүрэм” боловсруулах саналд нэгдэх юм.   

                                                                     ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%