Хан-Уул
дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн
болон төрийн бус цэцэрлэгүүд хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд
хамруулах орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв" сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнд ОХУ, Япон,
Солонгос зэрэг орнуудаас мэргэжлийн 10 гаруй эрдэмтэд урилгаар ирж оролцон,
санал бодлоо солилцсон бөгөөд хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцдаг
сурган хүмүүжүүлэгчдийн дуу хоолойг сонссон юм.
Өнөөдрийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд
нийгмийн харилцаанд энгийн иргэдтэй ижил тэгш оролцоотой болж, зам гарц,
нийтийн тээвэр, бусад үйлчилгээний байгууллагуудаар чөлөөтэй зорчих, үйлчлүүлэх
боломж бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 онд таван төсөл хөтөлбөр
хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд үүний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
чиглэсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох ажлыг цэцэрлэгийн
наснаас нь эхлүүлэхээр хичээж байгаа бөгөөд 3 хоногийн өмнө тусгайласан
цэцэрлэг үүдээ нээж ажиллаж байгааг энэ зөвлөгөөний үеэр онцлов.
ИТХ-ЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА