НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“Хан-Уул”-ынхан хурдан, тэгш, нээлттэй төвтэй боллоо

2016-05-11

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо төвд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг болон бусад албаны хүмүүс, иргэд оролцсон юм.

Шийдлийн Засгийн газраас барьж байгаа бодлогын шинжтэй нэгэн томоохон шинэчлэл нь Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал гэдгийг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээлтийн ёслолын үеэр онцолсон юм.

Иргэдэд нэг цэгийн үйлчилгээг шуурхай хүртээх зорилготой нэгдсэн төв нь 1336 м2 талбайд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж нээгдэж байна.

                                                              ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА      

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%