Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хурлаар үндсэн 4 асуудлыг хэлэлцэн батлав. Үүнд: Төрийн дээд одон медалиар тодорхойлогдсон иргэдийн мэдээллийг ЗДТГ-ын ЗХХ-ийн шагнал хариуцсан мэргэжилтэн Ш.Ганганбайгал, дүүргийн ИТХ-ын ”Манлайлагч сурагч” шагналаар шагнуулах тухай асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Лхагвадэмбэрэл, 72, 121 дүгээр цэцэрлэгийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг Тэргүүлэгчид дэмжин батлав.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА