Хан-Уул дүүрэг бүрэн хаягжуулалттай болно. Тиймийн тулд "Хаягжуулалтын тухай" хууль, Засгын газрын 2013 оны "Журам батлах тухай" 280 дугаар тогтоол, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, стандартыг тайлбарлан таниулах сургалтыг ИТХ-ын дарга, дүүргийн болон хороодын Засаг дарга нар, автозам хариуцсан мэргэжилтнүүд, онцгой байдлын асуудал хариуцсан хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүдэд өнөөдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын
нутаг дэвсгэрт ашиглаж
байгаа хаягийн
систем нь
хотжилт эрчимтэй
явагдаж, суурьшлын
бүс түргэн
тэлж байгаа
болон засаг
захиргааны нэгж,
газар ашиглалтын
өөрчлөлтүүд ихэссэнтэй
холбоотойгоор зохион
байгуулалтгүй болсон
ба нэг
нэгж нь
дотроо дахин
олон нэгж
болж хуваагддаг
нь байршил
тодорхойлоход зохих
хүндрэл учруулдаг
байсны улмаас түргэн, цагдаа,
онцгой байдлын
үед шуурхай
арга хэмжээ
авахад хүндрэл
гарах нь
нэгэнт түгээмэл
үзэгдэл болсон.
Хаягийн мэдээлэл
нь аливаа
үндэстний чухал
актив гэж
тооцогддог бөгөөд шуудан,
илгээмж хүргэх,
навигаци гэх
мэт байршилд
суурилсан бизнесийн
хөгжлийг түргэсгэдэг. Тийм ч учраас нийслэлийн өнгө төрх, үүд хаалга болсон Хан-Уул дүүргийг бүрэн хаягжуулахад илүүтэй анхаарч ажиллахаар болж байгаа юм.
Хаягжуулалт хийхэд тухайн гудамжны байршил урдаасаа хойшоо чиглэлтэй бол урд талаас нь гудамжны эхлэлийг тогтооно. Төв суурин газрын хувьд гудамж хөндлөн байршилтай бол төвөөсөө гадагш чиглэх гэсэн ерөнхий зарчимаа мөрдлөг болгож гудамжны эхлэлийг тогтооно. Гудамжны байршил тойргийн хэлбэртэй бол баруун талаас нь гудамжны эхлэлийг тогтоож, цагийн зүүний дагуу дугаарлах аж.
Гудамжны нүүрэн талд байршилтай байшин, барилгыг гудамжны эхлэлээс дэс дараалан гудамжны баруун гар талд байршилтай байшин, барилгыг тэгш тоогоор, зүүн гар талд байршилтайг сондгой тоогоор дугаарлана. Хаяглахад төвөгтэй хэсэгт байрлалтай хашааны хаалга, байшин барилга, байгууламж ийг баруун талаас нь хаягийн эхлэлийг тогтоож, цагийн зүүний дагуу дугаарлана. Гудамжны нүүрэн талдаа бус байршилтай байшин, барилгыг орц буюу хаалга нь харсан гудамжны нэр, дугаарыг авч, ойролцоох байшингийн дугаараас дэс дараалан дугаарлан цэгцлэх юм байна.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА