Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн даваанд шинэ
сургууль, цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Спорт заал, цайны газар, цэлгэр анги танхимтай уг цогцолборт хамран сурах
тойргийн хүүхдүүд бүрэн хамрагдаж чадах болсонд иргэд баяртай байгаагаа
илэрхийлж байсан юм.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА