Хан-Уул дүүргийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2016 оны 04
сарын 13-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Нийслэл
дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухай, ИТХ-ын
2015 оны санхүүгийн тайланд хийсэн Аудитын дүгнэлт тухай, ИТХ-ын Төлөөлөгчид
Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улсад хийсэн албан айлчлал зэрэг асуудлыг
ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч О.Батхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн
дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бас-Оргил, ИТХ-ын Ажлын албаны Ахлах
мэргэжилтэн Ч.Отгонжаргал нар танилцуулав.
Хан-Уул дүүргийн
нутаг дэвсгэрт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан нэр
бүхий 7 компани
хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд уг хүсэлтийн дагуу хуралдаж ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолд “...иргэдийн
эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр тул зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн
хариу өгсөн юм. Энэхүү тогтоолыг тухайн хайгуулын компаниуд хууль зүйн
үндэслэлгүй бөгөөд таамагласан хууль бус шийдвэр гэж үзсэн тул Шүүхэд нэхэмжлэл гаргасан
байна. Дээрх асуудал нь одоогоор Шүүхийн шатанд явж байна.
ИТХ-ЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА