2016 оны дөрөвдүгээр сарын 08 -ны өдөр Хан-Уул дүүргийн
13 дугаар хороо “ХӨРШИЙН ХЯНАЛТ” хөтөлбөрийн хүрээнд хорооны
хэсгийн байцаагч, цагдаа болон иргэд хоорондын уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар
тус хорооны нутаг
дэвсгэрт байрлах гэр хороолол, орон сууцнуудын дунд иргэдийн сайн дурын үүсгэл
санаачилгаар “Хөршийн хяналтын бүлэг” -ийг зохион байгуулж нийтийн эзэмшлийн
гудамж талбайг камержуулах, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
чиглэлээр хийж гүйцэтгэх ажил, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИЙН
АЖЛЫН АЛБА