Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 сарын
30-ны өдрийн хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэв. Үүнд: Сонгуулийн
сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг байрлуулах цэгийг батлах тухай, Усан
спорт сургалтын төв /ОНӨУТҮГ/-ийн хяналтын зөвлөл байгуулах тухай, Богд хааны
ордон музейгээс ирүүлсэн тамхины цэг байгуулах тухай, болон тодорхойлолтыг
дэмжих тухай болон бусад гэсэн асуудлуудыг хэлэлцсэн юм.
ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаад “Усан спорт сургалтын төв”-ийн
Хяналтын зөвлөлийн ИТХ-ын Төлөөлөгч П.Ганбат, Н.Отгонбаяр, Т.Пүрэвчулуун,
ХУД-ийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн
хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нарын бүрэлдэхүүнтэй батлав. Дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлсэн 2016 оны 01/222 тоот албан бичгийн дагуу олон
жил үр бүтээлтэй ажиллаж тодорхой амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийн
тодорхойлолтыг дэмжлээ.
Богд хааны ордон музейн дэргэд тамхи татах зөвшөөрөл,
Сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах
хуудсыг байрлуулах цэгийг батлах, “Хан залуус” хөтөлбөрөөс оруулж ирсан
саналын асуудлыг түтгэлзүүлэв.
ИТХ-ын Тэргүүлэгчид “Сонгуулийн сурталчилгааны зурагт болон
ухуулах хуудсыг байрлуулах цэгийг батлах” тухай асуудлаар маргааш дахин хуралдахаар тогтов.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА