Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "АВАРГА АНГИ"
спортын наадам энэ сарын 29-31-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж
байна.
"НАЙРСАГ ХАН-УУЛ" уриан дор 17 сургуулийн 360 гаруй багийн 3600 гаруй
тамирчин сурагч волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр аваргаа тодруулах юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит
энэхүү тэмцээнд 6000 гаруй хүүхэд нэг уриан дор нэгтгэж чаддагаараа Хан-Уул
дүүргийн “брэнд” ажил гэж нэрлэж болох юм.
"Аварга анги-2016" спортын наадмын үеэр холын зайн шидэлт, ур чадварын тэмцээн болох бөгөөд шилдэг тоглогч, легионер
тамирчинг шалгаруулах юм. Тус тэмцээнийг мэргэжлийн шүүгч
шүүж, дүүрэг болон сургуулиудаас томилогдсон баг, хамт олон тэмцээнийг зохион байгуулалтад ажиллаж байна.
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА