Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны
гуравдугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Хан-Уул дүүргийн 81 иргэн
төрийн дээд одон медалиар шагнуулсныг өнөөдөр дүүргийн Иргэний танхимд гардуулан
өгөв.
Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын
дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав,
С.Баасандолгор, Д.Анхбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч О.Батхуяг,
Т.Пүрэвчулуун нар гардуулан өгч, баяр хүргэн эрүүл энх сайн сайхныг хүсэн
ерөөлөө.
Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний
95 жилийн ой, Казак түмний Наурызын баяр олон Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргээр овоглогдсон 31 иргэн Хөдөлмөрийн
хүндэт медаль, 42 иргэн Алтан гадас одон, 2 иргэн Цэргийн гавьяасны одон, 5
иргэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1 иргэн Монгол Улсын спортын
мастер цол тэмдгээр шагнууллаа.
ИТХ-ЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА