НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

МЭНДЧИЛГЭЭ

2016-03-18

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа!

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний дайчид аа!

Амь бие үл хайрлан эх орноо батлан хамгаалах үйлсэд тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа! Та бүхэндээ орчин үеийн Зэвсэгт хүчний үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Эх орноо хамгаалах, аюулгүй байдлыг сахин бэхжүүлэх ариун үйлсэд цэрэг дайчдынхаа байгуулсан гавъяа, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд тэдний оруулсан хувь нэмрээр ямагт бахархаж, хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлэх чадварт нь итгэж, бүрэн найдаж байдгийн зэрэгцээ Монгол цэргийн дайчин уламжлал, эр зориг, бие сэтгэлийн хатуужил, мэргэжлийн өндөр ур чадварыг дэлхий нийтийн эрх ашиг, энхийн үйл хэрэгт зориулж байгаад зүй ёсоор талархаж байдаг юм.

Дэлхий нийтэд “Монгол цэрэг”-ийн тэвчээр хатуужил, овосгоо самбааг хүлээн зөвшөөрүүлж чадсан энх цагийн дайчиддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 


                                                   ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

                                                   ХУРЛЫН ДАРГА                                       Д.БАТБИЛЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%