НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохоос татгалзав

2016-03-16

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн хуралдаанаар нийт 3 асуудлыг хэлэлцэн батлав. Үүнд: Дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн ой тэмдэглэх тухай, төр болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон медальд тодорхойлосон тодорхойлолтыг дэмжих тухай болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

 

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоос 2016 оны 03 сарын 01-ний өдрийн 02-06/696 тоот албан бичгээр ирүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан 3 аж ахуйн нэгж байгууллагын өргөдөлийг хэлэлцээд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа тул Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар татгалзав.


ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%